Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.
Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:
- Мэдүүлэх,
- Гаалийн бичиг баримтыг шалгах,
- Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
- Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
- Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.
“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.
Бараа мэдүүлэх хэлбэр:
- Бичгээр;
- Мэдээллийн сүлжээгээр;
- Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
- Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:
Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:
Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
- Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;
- цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
- мал, амьтан;
- улс хоорондын шуудангийн илгээмж;
- сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;
- амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
- донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;
- хуульд заасан бусад бараа.
Барааг урьдчилан мэдүүлэх:
Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.
Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:
Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
- барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
- барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;
Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:
Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.
ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ:
Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараахь бүлгүүдэд хуваадаг.
Авто тээврийн хэрэгслээр:
- авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
- ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
- худалдааны бичиг баримт; /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/
Агаарын тээврийн хэрэгслээр:
- тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
- ерөнхий мэдүүлэг;
- зорчигчийн нэрсийн жагсаалт;
- ачааны жагсаалт /карго манифест/;
- ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
- аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
- худалдааны бичиг баримт;
Төмөр замаар:
- дамжуулах хуудас;
- вагон хуудас;
- тээврийн бичиг баримт;
- худалдааны бичиг баримт;
4.3. Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн явцад гарал үүслийг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гаалийн улсын байцаагч шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
4.3.1. хөнгөлөлттэй тариф хэрэглэх;
4.3.2. хөнгөлөлттэй тариф хэрэглэхээс татгалзаж, нэн тааламжтай, эсхүл ердийн тарифаар гаалийн татвар ногдуулах.
4.4. Гаалийн улсын байцаагч энэхүү дүрмийн 4.3.1-д заасны дагуу хөнгөлөлттэй тариф хэрэглэх шийдвэр гаргасан тохиолдолд мэдүүлэгчийн мэдүүлсэн гаалийн тарифт өөрчлөлт орохгүй.
4.5. Гаалийн улсын байцаагч энэхүү дүрмийн 4.3.2-т заасны дагуу хөнгөлөлттэй тариф хэрэглэхээс татгалзсан бол мөн дүрмийн хавсралтаар баталсан “Тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан тухай шийдвэр”-ийг зааврын дагуу бөглөж баталгаажуулна.
34 дүгээр зүйл. Барааны гарал үүслийн гэрчилгээ
34.1.Барааны гарал үүслийг гэрчилж, тухайн орны эрх бүхий байгууллагаас тусгай маягтаар баталгаажуулан олгосон гарал үүслийн гэрчилгээг барааны гарал үүслийн улсыг тодорхойлох албан ёсны бичиг баримт гэж үзнэ.
34.2.Барааны гарал үүслийн гэрчилгээг импортын бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх үндсэн бичиг баримт гэж үзнэ
Гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой гааль/татварын шинэ журам гарсан байна. Уг журмын дагуу 2016 оны 6 сарын 7-оос хойш Импортын гааль хийгдэх бүх төрлийн ачаанд ОРИГНАЛЬ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ байх шаардлагатай ба байхгүй тохиолдолд гаалийн татвар 100% нэмэгдэх юм байна. Хуулийн дэлгэрэнгүй заалтыг доор хавсаргалаа. Тиймээс замд явж байгаа болон гарах бүхий л ачаандаа ОРИГНАЛЬ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ-г илгээгчээс шаардаж авна уу! 2016 оны 5 сарын 24-ний өдөр Гааль, Татварын Ерөнхий Газар-аас Улаанбаатар хот дахь гаалийн газарт мэдэгдэл гаргасан бөгөөд импортын барааны гаалийн татвартай холбоотойгоор 6/07/2016-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Иймд, дэлхийн 162 орноос импортоор Монгол улсын хилээр орж ирж буй барааны гаалийн татварыг ноогдуулахын өмнө тухайн бараанд ОРИГНАЛЬ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ачаа эхний цэгээс хөдлөхийн өмнө бичиг баримтанд хавсаргах шаардлагатай. Барааны гарал үүслийн гэрчилгээний хувьд заавал оригнал байх шаардлагатай ба хуулбар хувийг хүчингүйд тооцно.
Уг гэрчилгээг хавсаргаснаар импортын гаалийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт орох ба гэрчилгээ оригналиар байхгүй тохиолдолд гаалийн татвар 100 % нэмэгдэх ба гэрчилгээтэй тохиолдолд ердийн тарифаар тооцох юм байна.
Жч: НӨАТ татвар-10 %
Гаалийн татвар-5 %
Өөрөөр хэлбэл гаалийн татварын 5 % нь оригналь гарал үүслийн гэрчилгээгүй тохиолдолд 10 % болон нэмж тооцогдоно. Гэрчилгээтэй тохиолдолд 5 %-иараа тооцогдоно.
Тээвэрлэлтийн эд оргил үе бол баяр наадам тэмдэглэлт өдөр, хичээлийн шинэ жил гэх зэрэг багтдаг ба энэ үеэр эрэлт өсч орлого нэмэгддэг нь мэдээж. Гэвч өнөөгийн өрсөлдөөнтэй нийгэмд бизнесийн салбартаа түрүүлж алхах нь таны эрхэм зорилго мөн бизээ. Хүйтний улирал нэгэнтээ хаяанд иржээ. Энэ үед дулаан хувцас, гоо сайхан, гоёл чимэглэл, бэлэгсэлт гэх зэрэг бараа бүтээгдэхүүний эрэлт өсдөг. Товчхондоо, тээврийн зах зээлийн үйл явц нь барааны эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлүүдээс шууд хамааралтай байдаг гэж үздэг. Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлээр эртхэн бараа бүтээгдэхүүнээ тээвэрлүүлэхийн ач тус нь чухам юунд оршиж байгааг онцолж байна. Манай улс жилийн 4 улиралтай. Улирал солигдох бүрд том хүн тэр дундаа хүүхдүүдийн өвчлөл ихсэж, ханиад томуу хүрэх нь элбэг байдаг. Эм эмэн бүтээгдэхүүн бол аль ч улсад эрэлттэй бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор ордог. Иймд бүтээгдэхүүний эрэлт ихсэхийн өмнө тээвэрлэлтээ хийлгүүлж заншихийг зөвлөж байна. Мөн хүйтний улирал ойртож байгаа үед шинэ жил цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр гэх мэт тэмдэглэлт өдрөөр дулаан хувцас, гоо сайхны бараа, гоёл чимэглэл, бэлэгсэлт, гэх зэрэг бараа бүтээгдэхүүний эрэлт ихэсдэг. Ерөнхийдөө тээврийн хугацаа урт байх тусам зардал бага, үнэ хямд байдгийг мэдэж байх нь зүйтэй. Тээврийн салбарт эрэлтийн улирлуудтай холбоотойгоор татан авалтын төлөвлөгөөг маш сайн зохион байгуулах шаардлагатай байдаг. Төлөвлөгөө муугаас үүдэж олон бизнес эрхлэгчид төлөвлөөгүй зардал, алдагдалд орох нь түгээмэл асуудлуудын нэг болдог билээ.
Олон улсын бизнес эрхэлж буй хэн бүхэнд логистикийн буюу тэр дундаа тээвэр зуучлалын асуудал тулгардаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд карго хэмээх ойлголт олон нийтийн дунд түгээмэл болоод байгаа билээ. Үнэндээ Карго болон Логистикийн компаниуд хоёр өөрөөр ажилладаг. Энэ удаагийнхаа нийтлэлээр “Карго” болон “тээвэр зуучын” ялгааг онцлон хүргэж байна. Карго нь голдуу 100кг-аас доош жинтэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг бол Логистик компани нь овор хэмжээ ихтэй бараа тээвэрлэдэг. Жишээлбэл онлайн дэлгүүр эсвэл гоо сайхны бараагаа бага хэмжээгээр авахаар бол карго, харин их хэмжээгээр авахаар бол Логистикийн компани сонгох нь зүйтэй. Мөн Карго компаниар ихэвчлэн хувь хүмүүс үйлчлүүлдэг бол Логистик компаниар аж ахуйн нэгжүүд үйлчлүүлдэг байна. Хэрвээ та хувцас, бичиг баримт, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ тээвэрлүүлэхийг хүсч байгаа бол карго компани-г сонгон үйлчлүүлэх нь зүйтэй. Тээвэр зуучлал гэдэг нь хувь хүн аж ахуйн нэгжийн ачаа тээврийг зөөвөрлөх, үүнтэй холбогдон гарах бүх төрлийн асуудлыг зохицуулж зуучилдаг компани юм. Тээвэр зууч нь ачааны овор хэмжээ онцлогоос үл хамааран бүх төрлийн ачааг тээвэрлэх ба тухайн ачаа бараанд ямар төрлийн тээвэр зохицох тухай мэргэжилтний зүгээс харж зөвлөдөг. Мөн тээвэр зуучаар тээвэрлүүлж буй ачаа бараанд гаалийн бүрдүүлэлт хийж татвар төлөн хүлээн авна.